Ой мод

 

Манай орны ой дэлхийн усны гурван том ай савын хагалбарыг дагаж ургасан бєгєєд гол, мєрний усны нєєцийг зохицуулан хамгаалах, цэвэршvvлэх, хєрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зєєлрvvлэх, хvлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бvрдvvлэх, мєнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн єндєр ач холбогдолтой. Түүнчлэн монголчууд бидний амьсгалах агаар бохирдож, ард түмэн маань хордож байгаа энэ үед хамгийн чухал баялгуудын маань нэг мод болсон билээ.

 

Ойн нэг га талбай жилд арав гаруй тэрбум кубметр хүчилтөрөгч ялгаруулдаг учраас мод их байх тусмаа түүнээс “үйлдвэрлэгдэх” хүчилтөрөгчийн хэмжээ давхар нэмэгддэг. Гэвч бид үүнийг сайн ухамсарлахгүй байгаадаа тэр үү, эсвэл ухамсарласан ч хайхрахгүй байгаадаа тэр үү огтхон ч сэтгэл нь өвдөхгүйгээр хөнөөсөөр байна. Сvvлийн 30 гаруй жилийн хугацаанд манай орны ойгоор бvрхэгдсэн талбай тvймэр, хєнєєлт шавьж, хангалтгүй арчилгаа болон хууль бус их хэмжээний мод бэлтгэлт зэргээс болж дунджаар 1.4 сая.га-гаар хорогдсон тооцоо гарсан байна.

 

 

Байгалийн бүхий л баялгууд хоорондоо харилцан уялдаатай байдгийн хуулиар ус, ой мод хоёр нь ч хоорондоо нягт холбоотой юм. Хэрлэн, Онон, Туул, Орхон, Сэлэнгэ зэрэг томоохон гол мєрнvvд хэдэн зуун мянган жилд тасралтгvй урсаж ирсний гол эх vvсвэр нь ой мод байдаг. Иймээс ой мод уствал уух усгvй болно гэж бид ойлгож болно.

Монгол орны ой мод далайн тvвшнээс дээш олон зуун метрийн єндрийн бvслvvрт оршдог. Гэвч энэхүү эмзэг бөгөөд хязгаарлагдмал нөөц баялгаа бид самар тvvгчид, түймэр тавигчид болон хууль бус мод олборлогчдоос болж алдахад хүрээд байна. Самрын vрийг газарт унагахгvйгээр цєлмєж байгаа нь нөхөн сэргэлт, модны үржилтийг зогсоож байна. Мөн самар түүгчдийн балгаар хэрэм болон ойн бусад амьтад дайжиж, байгалийн тэнцвэрт байдал алдагдах нэг шалтгаан болж байна. Ойд зєвшєєрєлтэй, зєвшєєрєлгvй очигсод, нөхөн сэргээлт хийлгүйгээр их хэмжээний мод тайран огтлож, гал тvймэр тавьж байгаа нь манай орны ой модыг асар ихээр сийрэгжихэд хүргэж байна.

Мэдээж модны олборлолтыг бүрэн зогсоох боломжгүй юм.Иймдээ ч хуулийн дагуу холбогдох яамнаас аймаг, сумдад мод бэлтгэх зөвшөөрөл, хэмжээ хязгаарыг тогтоож өгдөг. Гэвч энэ хэмжээг нь хэтрүүлэн, зөвшөөрлөө хууль бусаар ашиглах нь элбэг байдаг. Үүнийг зогсоохын тулд төрийн зүгээс хатуу хяналт шалгалтыг бий болгож, ойн хянагчдыг илүү олноор ажиллуулж, хамгаалалтаа сайжруулах шаардлага зайлшгүй байгаа юм.

Монгол оронд маань ой модны нөхөн сэргээлт, тариалалт огт явагдахгүй байна уу гэвэл үгүй. Ерөнхийлөгчийн зарлигаар албан байгууллага болон хувь хүмүүс жилд хоёр удаа мод тариалах аянд нэгдэн, ойр орчноо моджуулах болсон нь нэг үетэй харьцуулахад бидний хувьд нэгэн олзуурхууштай дэвшил. Харамсалтай нь энэхүү ажлын нэг алдаатай, сул тал нь эдгээр тарьсан моддоо бүтэн жилийн туршид арчлах, тэдгээрийн ургалтанд нь хяналт тавих хариуцлагын тогтолцоог боловсруулан бүрдүүлээгүй явдал юм. Мод гэдэг дан тарьж суулгаад л орхичих биш, бүрэн гүйцэд “бие даасан” шинжтэй болтол нь түүнд байнгын арчилгаа, анхаарал халамж шаардлагатай байдаг ба бараг л хүүхэд өсгөн өндийлгөхтэй дүйцэхүйц ажил юм. Одоо бол манайд модны үндсийг хавар нь тариалаад л, намар нь эргүүлээд хураадаг өрөвдмөөр зүй тогтол буй гэхэд хэлсдэхгүй.

Иймээс мод тарин, ургуулах хариуцлагын боловсронгуй тогтолцоог бий болгох нь юу юунаас илүү чухал бөгөөд ингэснээр бид хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө заран байж тариалж буй моддынхоо үр дүнг хүртэх боломжтой. Мөн хамгаас чухал нь ард иргэд маань мод тарьж, ургуулахын ач холбогдлыг сайтар ухамсарлаж, хийсэн бүтээсэндээ эзэн байж, хариуцлага хүлээх дадлыг эзэмших нь юуны түрүүнд эрхэм юм.

Дэлхий дахинд хүлэмжийн хийтэй тэмцэх олон төрлийн кампанит ажил өрнүүлж байгаа энэ үед бид шинэ модод тариалахаас гадна, одоо буй ой моддоо нөхөн сэргээх нь чухал болоод байна. Манай улсад одоогоор хөгжөөгүй байгаа болохоос гадаадын ихэнх оронд үхжсэн ой модоо цэвэрлэж, үйлдвэрлэлийн түүхий эдээ базаагаад, харин цэвэрлэсэн модныхоо оронд шинэ суулгац тарьж ойгоо нөхөн сэргээх чиг хандлага давамгайлах болсон. Харин суулгацаа өнөөгийн өндөр технологийн аргаар богино хугацаанд ургаж, шавьж хорхойноос өөрийгөө хамгаалах чадвар бүхий гентэй болгон өөрчлөх болжээ. Энэ бол ой модоо сөөм сөөмөөр хороож, хайрлаж хамгаалах учраа олохгүй байгаа манай оронд чухал туршлага болох юм.

 

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд chuhal.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Куундий 202.21.112.2 JAPAN
JAPAN
Байгаль орчныг дураараа ухаж сүйтнэх явдал газар авсаар бна Жишээ нь Баянхошууны баруун салааны /колонкийн амууд/ амуудын хайргыг маш их авч бна Ингэж авахдаа хүн мал унаж үхмээр эрэг гаргасан, бороо тогтохоор нүх гаргасан зэрэг нь хүн мал үхэхээр болсон төдийгүй Хөрс эвдсэнээс шороо их шуурч бна Арга хэмжээ авна **** уу ӨВА 11-50 гэсэн самосвал өдөржин шөнөжин хайрга зөөлөө Хэлэхээр хэнхэглээрэй малаа гэх юм
Аандий 202.21.112.2 JAPAN
JAPAN
Туул голын ёроол, голдрилыг ухаж 25-30 м радиуст 1.8-2.5 м гүнтэй цүнхээл үүсгэсэн нь загас болон мэлхий орж үхэх гол шалтгаан болсон гэж үзэж байна. Энэ мэтээр элс хайрга хууль бусаар олборлогчид хүн амьтны амьдрах орчинг булаасаар бна Хатуу арга хэмжээ авмар бна даа
Пүүжээ 202.21.112.2 JAPAN
JAPAN
**** **** Баянхошууны баруун салааны амуудыг ухаад дууслаа Зарим газар хэт гүнзгий эрэг гаргасан хүүхэд унаж үхэхэрр л **** б на даа
Зочин 46.161.41.7
1GLh5b A big thank you for your blog. Great.
Зочин 192.162.19.11
2013 оны 10-р сарын 01
nI88U4 Fantastic blog.Thanks Again. Want more.
fonnSpyutdtfPNOIiU 46.161.41.7
2013 оны 10-р сарын 16
P2QdAA Great blog article.Much thanks again. Cool.
Зочин 93.116.187.104 REPUBLIC OF MOLDOVA
REPUBLIC OF MOLDOVA
2014 оны 01-р сарын 20
cJIfUy I really like and appreciate your article.Really looking forward to read more. Really Cool.
Зочин 93.116.187.104 REPUBLIC OF MOLDOVA
REPUBLIC OF MOLDOVA
2014 оны 02-р сарын 08
7ys8KK Im thankful for the blog.Much thanks again. Keep writing.
Зочин 37.233.27.142
2014 оны 03-р сарын 25
z3ugq2 Very neat article. Keep writing.
Зочин 37.233.27.142
2014 оны 04-р сарын 25
dvlKdM I loved your blog post.Really looking forward to read more. Want more.
Зочин 37.233.27.142
2014 оны 05-р сарын 16
LJJyOt Thanks so much for the blog.Thanks Again. Awesome.
RSiWSJNWoNzcZ 178.168.82.88 REPUBLIC OF MOLDOVA
REPUBLIC OF MOLDOVA
2014 оны 06-р сарын 05
GnKOrO I think this is a real great post.Thanks Again. Cool.

Аймагууд

Хот нь
Хүн амын тоо
Нийт нутаг дэвсгэр
Улаанбаатараас км
Гар утас хэргэлдэг
Интернэт хэргэлдэг